Мэдээний архив

Шадар сайд отроор яваа малчидтай уулзав

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан отроор яваа Дундговь аймгийн зарим малчинтай уулзав. Аймгийн хэмжээнд 1145 өрхийн 945 мянган мал отроор хаваржиж байгаа бөгөөд малчид өвс, тэжээлийн үнийг тогтворжуулж, хаврын хахир хатуу үеийг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдүүлж өгөх, малын индексжүүлсэн даатгалд хамруулж өгөх хүсэлтийг уламжиллаа. Өнгөрсөн 03 дугаар сарын 14-ний […]


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ҮЕД ЦАР ТАХЛЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТҮР ЖУРАМ МАРГААШААС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ

Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журмыг хавсралтаар баталсан. Сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх /халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах, хоорондын зай […]


ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаар ахлуулсан Ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байна. Томоохон боомт оршдог, эдийн засаг, стратегийн чухал ач холбогдолтой энэ бүс нутагт халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт, оношилгоо шинжилгээ, ариутгал халдваргүйтгэлийг өргөн хүрээнд хийх шаардлага тулгарч буйг орон нутгийн удирдлагууд хэллээ. Дөрөвдүгээр сарын дундаас “Шаргын овоо” […]


Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үед цар тахлын халдвараас сэргийлэхтэй холбоотой түр журмыг баталлаа

Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журам болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягтыг хавсралтаар баталлаа. Сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх /халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд […]


Олимпийн эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлнэ

Монгол Улс “Токио-2020” зуны олимп, Паралимпийн наадамд оролцохоор спортын 12 төрөлд 30 эрх аваад байна. Олимпийн хугацаанд эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэх, Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг 1.5 сая төгрөг болгож нэмэх  асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болсноо Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга […]


Хөгжлийн хэмжүүр болсон стандартын шинэчлэлийг эрүүл мэндийн салбараас эхлүүлнэ

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа. Монгол Улсад нийт 6540 стандарт мөрдөгдөж буйгаас 38 хувь буюу 2434-ийг нь олон улсын түвшинд хүргэжээ. Мөн Ковид-19 цар тахалтай холбоотойгоор олон улсын 16 стандартыг үндэснийх болгож, Үндэсний 4 стандартыг шинээр боловсруулж баталсан байна. Өдгөө тэд цахилгаан шатны болон барилгын дотоод хийцлэлд […]


5 дугаар сарын 15-наас дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээхээр боллоо

Улсын Онцгой Комиссын шийдвэрээр 5 дугаар сарын 15-наас дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээхээр боллоо. Өнөөдрийн байдлаар 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан байгаа. Эрдэмтэн судлаачдын саналыг үндэслээд зарим хязгаарлалтыг цуцлахаар болж байна. Тодруулбал: ·      Кофе шопыг танхимдаа 50 хувийн дүүргэлттэй, ·      Бүх төрлийн сургалтыг 10 хүртэлх хүнтэй, ·      Чийрэгжүүлэх төвүүдийг /Фитнес, заал/, ·      Бассейнүүдийг 50 хувийн […]


“Эрдэнэт үйлдвэр”-ийн 2021 оны нэгдүгээр улирлын цэвэр ашгийн төлөвлөгөө 2.5 дахин давж биелэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллалаа. Тус үйлдвэр улс, орон нутгийн төсөвт сүүлийн хоёр жилд нийт 1.9 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна. Эрдэнэтийн Овоогийн зэс, молибденийн ордыг түшиглүүлэн уулын баяжуулах үйлдвэрийг 1978 онд ашиглалтад оруулсан. Үүнээс хойш хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж хүдэр олборлолтыг 37 сая тоннд, хүдэр боловсруулалтыг 32 сая […]


Л.оюун-эрдэнэ: монгол улс мал аж ахуйн салбараас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гаргах цаг болсон

Ерөнхий сайд ажлын хэсгийн хамтаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг дахь “Дархан арьс ширний цогцолбор”-ын ажилтай 5 дугаар сарын 12-ны өдөр танилцав. Цогцолбор барих төслийг 2018 онд 18 га газарт эхлүүлж, жилд 10 сая арьс шир, 10,000 тн ноос, 1,000 тн ноолуур боловсруулах 13 үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус цогцолбор ашиглатад орсноор […]


Газрын харилцааны эрх зүйн орчныг сайжруулна

Монгол Улсын Шадар Сайдын ахалсан Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны ээлжит цахим хуралдаанаар 2020 оны ажлаа хэлэлцэж, энэ онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа. Шадар сайд Орон зайн мэдээллийн суурь 18 өгөгдлийн стандартыг 45 хоногт багтаан батлуулахыг Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Стандарт, хэмжил зүйн газарт  үүрэг болгов. Мөн 24 арга хэмжээг 2021-2024 онд […]