Мазаалай, алтан дорнодын дайчдын тоглолт боллоо

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос жил бүр 21 аймгийн дунд зохион байгуулдаг “Үндэсний Лиг”-ийн Плэй-Оффт шалгарсан Баянхонгор аймгийн Баянхонгор Мазаалай, Архангай аймгийн Алтан Дорнодын дайчид багийн цувралын 2 дахь тоглолт Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газарт боллоо. Тэмцээний өмнө Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Б.Батбаяр, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ихбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга н.Баясгалангомбо, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Бат-Өлзий, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл нарын албаны хүмүүс аймгийн Баганат талбайд хүлээн авч хагас шигшээд шалгарсан 2 аймгийн баг тамирчдад баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүслээ.

Түүнчлэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Отгонбаяр хэлсэн үгэндээ: “21 аймгийн Үндэсний лигийн тэмцээнд амжилттай оролцож хагас шигшээд шалгарч Плэй-Оффын цувралын 2 дахь тоглолтоо хийхээр Баянхонгор аймагт хүрэлцэн ирсэн баг тамирчид та бүхэндээ хувиасаа болон нийт Баянхонгорчуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье. Энэ жил манай аймгийн сагсчид бахдам амжилт гарган хагас шигшээд шалгараад байна. Ирэх жилүүдэд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлогын хүрээнд олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн аймгийн сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагааг сайжруулах, сагсчдын ур чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарч, аймгийн сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллана” хэмээн дурдлаа.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0