Цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо

      Баянхонгор аймгийн төвийн 6 дугаар цэцэрлэгийн өргөтгөл бүрэн баригдаж, ашиглалтад орлоо.

      Баянхонгор аймаг хүүхэд бүрийг сургуулийн өмнөх насны боловсролд хамруулах бодлогыг баримталж байгаа бөгөөд ийнхүү эхний ээлжийн 100 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болжээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны 800 орчим хүүхэд гэрээр хүмүүжиж байгаа аж.

        Тус цэцэрлэгийг концессийн гэрээгээр 1 тэрбум 245 сая төгрөгийн төсөвтэйгээр “Зүүн шанд” ХХК барьж гүйцэтгэсэн ба цэцэрлэг ажилласнаар 5 хүнийг байнгын ажлын байраар хангаж байгаа аж.

         Сонирхуулахад, 2017 онд Баянхонгор аймагт дөрвөн цэцэрлэг нэмэгдэн баригдах юм байна.

                                                                                                                                                    Б.Мөнхзул

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0