УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир тойрогтоо ажиллаж байна

           УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир Эрдэнэцогт Баян-Овоо иргэд хөдөлмөрчидтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

         УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир өнгөрөгч намар Эрдэнэцогт сумын 5 багийн эмч нарыг мотоциклоор унаажуулсан бол энэ үеэр ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай тус суманд ажиллахдаа Эрдэнэцогт сумыг эмнэлгийн тусламж үйлчилгээний 1 пургон автомашинтай болгосон ба эрүүл мэндийн төвд шаардлагатай байсан зарим тоног төхөөрөмжийг олгосон юм.

           Мөн 10 өндөр настанд явуулын эмийн сан, Баян-Овоо, Эрдэнэцогт сумын тус бүр 8 иргэнд интермед эмнэлэгт үзүүлж оношлуулах эрхийн бичиг, 8 иргэнд Оргил рашаан сувилалд амрах эрхийн бичгийг олголоо.

         Эрдэнэцогт сумын соёлын төвийн техник аппаратур ашиглахад хүндрэлтэй болсон ба шинэчлүүлэх хүсэлтээ энэ үеэр их хурлын гишүүнд өргөн барьсан юм.

           УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир Баян-Овоо сумын багийн эмч нарыг унаажуулж 3 мотоцикль гардуулав. Багийн иргэдэдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлдэг эмч нартаа амжилт хүсээд сумын эмнэлэгт ирэх жил пургон машин шийдвэрлэж өгөхөөр болов.

           Баян-Овоо сумын ахмадууд ахмадын өрөө байртай болох хүсэлтээ илэрхийллээ.

         Сум орон нутгийн зүгээс газар байрыг шийдэх бол дотоод тохижилтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир шийдэж өгхөөр болов.Мөн тэрээр ирэх жил тус сумыг эмнэлгийн тусламж үйлчилгээний пургон автомшинтай болгож өгнө гэлээ.

         Баян-Овоо сумын сургууль цэцэрлэгийн барилга муудсан. Цаашдаа ашиглах боломжгүй байдалд хүрчээ. Цэцэрлэг сургуулийн асуудлыг онцгой анхаарч болвол хоёуланг нь болохгүй бол аль нэгийг нь ирэх жилийн төсөвт нөгөөг нь түүний дараагийн жилийн төсөвт суулгаж өгнө гэв.

      Баян-Овоо сумын газар нутагт шарил дураараа тавих асуудал нилээд ихсэж ард иргэдийг айх ичээх, бухимдуулах болсон байна. Энэ тал дээр их хурлын гишүүн анхаарч Баян-Овоо сумын удирдлага, аймгийн удирдлага, лам нартай хамтарсан уулзалт хийж нэг шийдэлд хүргэх тухайгаа мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0