Баянлиг суманд 200 га-д цагаан будаа тариална

   

    Баянхонгор аймаг хувийн хэвшилтэй хамтран Баянлиг сумын нутагт 200 га-д цагаан будаа тариалах ажлыг хэрэгжүүлж эхэлжээ.

     Энэ жилийн тухайд 20 га-д тариалалт хийж аж. Нэг га-гаас 4,5 тонн ургац хураах гэнэ. Цэвэр гарц 70 хувьтай гэж тооцдог байна.

      Баянлиг, Шинэжинст сумын нутагт цагаан будаа тариалахад нэн тохиромжтой гэсэн эрдэмтдийн судалгаа, дүгнэлт байна. Уг ажлыг Баянхонгор аймаг бодлогоор дэмжиж Орон нутгийн хөгжлийн сангаас 100 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ.

        Энэхүү төсөл хэрэгжиж биелэлээ олсноор эх нутгийн хөрсөнд ургасан экологийн цэвэр бүтээгдэхүүн болох цагаан будаагаар хангагдаж, ирэх жилээс эхлэн уг будааг хүнсэндээ хэрэглэх нь.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0