Хонгорын цагдаа сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

       Тэмцээн 2017 оны 06 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, аймгийн төвийн болон хөдөө сумдын нийт 32 байгууллагын 12 баг тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөнөөс Тэргүүн байранд Д.Золсүрэн ахлагчтай “Эрдэм” ахлах сургуулийн баг тамирчид шалгарч, өргөмжлөл, цом, алтан медаль, 800.000 төгрөгөөр, Дэд байранд Цагдаагийн хурандаа Б.Оюутболд ахлагчтай цагдаагийн газрын баг тамирчид шалгарч, өргөмжлөл, цом, мөнгөн медаль, 500.000 төгрөгөөр, Гутгаар байранд С.Энхбаяр ахлагчтай, Онцгой байдлын газрын баг тамирчид шалгарч өргөмжлөл, цом, хүрэл медаль, 300.000 төгрөгөөр, Тусгай байранд аймгийн Засаг даргын тамгын газрын баг тамирчид шалгарч цом, 200.000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0