Эрдэнэцогт суманд хуурай сүүний үйлдвэр байгуулагдана

Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Төмөрбаатар, Э.Энхбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалант болон Эрхэт хайрха 5-р багийн 300 гаруй иргэнтэй энэ сарын 18, 19-нд уулзалт хийлээ.

   Тус ажлын хэсэг багаас багт хүрч ажиллан төр засаг, аймаг орон нутгийг хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх бодит мэдээллийг иргэдэд шуурхай хүргэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын дэмжлэгтэйгээр Эрдэнэцогт суманд хуурай сүүний үйлдвэр тун удахгүй орж ирэхээр боллоо. Үйлдвэрийн багийхан тус орон нутагт саяхан ирж үйлдвэр байгуулах байр талбайгаа судлан үзээд Бууцагаан сумруу явжээ.

Одоогоор малчид малаас авах ёстой сүү цагаан идээний дөнгөж 30 хувийг нь ашигладаг ба үйлдвэр байгуулагдсанаар малчид өглөө болгон шинэ сүүгээ үйлдвэртээ нийлүүлж өдөр тутмын орлоготой болох бололцоо бүрдэх юм.

Хуурай сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж 7 сараас ирэх бол үйлдвэр үндсэн бэлтгэл ажлуудаа базаагаад ирэх 9-р сард бүрэн хэмжээнд ашиглалтанд орно гэж тооцож байна.

Сарлаг үхрийн тоо толгойгоороо улсдаа дээгүүрт ордог Эрдэнэцогтчууд сүү саалиа тусгай технологиор боловсруулан зар зээлд нийлүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх болсондоо ихэд баяртай байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0