“Цэвэр орчин-цэмцгэр Баянхонгор" уралдаан зарлалаа

Цэвэр орчинд цэмцгэр амьдрах боломжийг та  бүтээж чадна гэсэн уриатай уралдааныг Баянхонгор сум түүхт 60 жилийн ойг утгаж зарлалаа.

  

             Уг уралдаан байгууллага хамт олон, иргэдийн оролцоонд тулгуурлан, Баянхонгор хотынсоёлыг дээшлүүлэх, иргэдийн хүрээлэн буй орчны нөхцөлийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглэж, иргэдийг эрүүл  аюулгүй орчинд  ажиллаж, амьдрах таатай орчинбүрдүүлэх, ая тухтай, цэвэр цэмцгэр байлгаж, багийн нутаг дэвсгэр, аж ахуйн нэгж албан байгууллага, хувийн хэвшлийн газрууд, хотын төв,нийтийн болон хувийн орон сууц гэр хороолол, айл өрх, гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулж, тохижуулах, цаашид уламжлал болгон хэвшүүлэх  үйл ажиллагааг идэвхижүүлэх, шинэ санал санаачилга, ажлын арга барилыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгджээ.

Шагналын нийт сан 10 сая төгрөг аж.

1.Хамрах хүрээ:

1.Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж албан байгууллага хувийн хэвшлийн бүх төрлийн үйлчилгээний байгууллага хамт олон.

2.Багийн нутаг дэвсгэрт болзолт уралдааны үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж хэрэгжүүлсэн үр дүнгээр нь багуудын Засаг дарга, нийгмийн ажилтан, бүртгэл мэдээллийн ажилтан нар.

3.Бүх багуудын нутаг дэвсгэрт байгаа нийтийн болон хувийн орон сууц, гудамжнууд.

4.Сумын нутаг дэвсгэрт байгаа бүх айл өрх, иргэн бүр.

  1. Хэрэгжүүлэх  хугацаа:

2017 оны 06 дугаар  сарын 08-ны өдрөөс эхлэн  2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл  1 сарын хугацаанд зохион байгуулж хотын 60 жилийн ойн арга хэмжээн дээр уралдааны болзолд шалгарсан газруудын шагналыг гардуулна.

  1. Болзолт уралдаан шалгаруулах журам:

Нэг.Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Шилдэг     тохижилттой” Аж ахуйн нэгж, албан байгууллага хувийн хэвшлийн бүх төрлийн үйлчилгээний байгууллага хамт олонг дараах үзүүлэлтээр шалгаруулна.

 1.Байгууллагынхаа гадна талыг орчин үеийн болон үндэсний уламжлалт уран барилгын өнгө төрх, өвөрмөц шийдэлтэйгээр болон хонгор нутгийн өнгөний сонголтыг хэрэглэж засварлаж тохижуулах.

  2.Байгууллагынхаа дотоод орчныг удирдлагын орчин үеийн менежментийг хэрэгжүүлэх бололцоотой дэвшилтэт загвар, техник технологиор тохижуулж албан хаагч, ажилчид ажиллах хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан байх.

  3.Байгууллагууд нь өөрсдийн эзэмшил газар болон эзэмшил газраас гадна тийш хамгийн ойр байрлах нийтийн эзэмшил газар хүртэлх зай, талбайд өвөрмөц засалттай байхаар мод, бутлаг ургамал, цэцгийн мандал, усан оргилуур, зүлгийг тарьж ургуулан арчилж, тордож ногоон байгууламжийн шинэ орчныг бий болгох.

  4.Байгууллагынхаа арын хэсэг буюу хашаан доторх сул талбайг ажилчдын амарч, алжаалаа тайлах бололцоотой сүүдрэвч, сандал бүхий цэцэрлэгт хүрээлэн байхаар тохижуулж ашигласан байх.

  5.Хог хаягдлаа ангилан ялгах стандартын хогийн савтай болж байрлуулан ашигласан байх.

  6.Байгууллагынхаа хаягыг стандартын дагуу хийж, өөрийн онцлогт тохирсон гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийг гадна талдаа байрлуулах.

  7.Байгууллагынхаа онцлогт тохирсон эзэмшил газарт болон эзэмшил газраас нийтийн эзэмшлийн зам талбай хүрэх зайд стандартын шаардлага хангасан явган хүний зам тавьж байгууллагаа холбох.

  8.Мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөн албан байгууллагаа хотын төвийн хатуу хучилттай авто замд холбох, гадна талдаа стандартад нийцсэн хатуу хучилттай авто машины зогсоол,  дугуйн зогсоол бий болгох

  9.Хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн, хог хаягдлыг тогтмол цэвэрлэж,“Цэвэр орчин–Цэмцгэр Баянхонгор” орчинг бүрдүүлсэн байх. /байгууллага, салбараасаа эргэн тойрны  50 м газрыг цэвэрлэж хэвшсэн байх/

  1. Хотын 60 жилийн ойн бүтээлч ажилд хөрөнгө оруулалт хийсэн байх.

Хоёр. Багийнхаа нутаг дэвсгэрт болзолт уралдааны үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж хэрэгжүүлсэнээр нь багуудын Засаг дарга, нийгмийн ажилтан, бүртгэл мэдээллийн ажилтнуудыг дараах үзүүлэлтээр шалгаруулна.

1.“Цэвэр орчин-Цэмцгэр Баянхонгор” болзолт уралдааныг багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, аж ахуйн нэгж, албан байгууллага, хувийн хэвшлийн үйлдвэр үйлчилгээний газрууд, гудамж, нийтийн эзэмшлийн зам талбай, нийтийн болон хувийн орон сууцны байшин, барилга, гэр хорооллын  айл өрхүүдийг бүрэн хамруулж шалгуур үзүүлэлтийн биелэлтийг хангасан байдал.

2.Өөрийн багийн гадна болон дотор орчинг тохижуулж, цэцэрлэгжүүлэх, зүлэгжүүлж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг  бүрдүүлсэн байх.

3.Багийн төвийг ноль, бохирын системд холбосон байх холбогдох боломжгүй бол шаардлага хангасан ноль, бохирын нүхийг хийсэн байх.

4.Баг өөрийн багийн онцлогийг харуулсан бүтээлч ажлыг иргэдийн оролцоотой санаачланхийсэн байх.

5.Багийнхаа нутаг дэвсгэрт гадны болон байгалийн нөлөөллөөр үүсч бий болсон гуу жалга, нүх, овгор шороо, үерийн далан зэргийг засч тэгшлэх, дарж булах, шаардлагатай бол дахин хөрсжүүлэх, нөхөн сэргээх ажлуудыг иргэд олон нийтийн оролцоотойгоор үр дүнтэй  зохион байгуулсан байх.

6.Сумын 60 жилийн бүтээн байгуулалтын ажилд зориулж багийн иргэд, айл өрхөөс хандив цуглуулсан хөрөнгийн хэмжээ болон 60 жилийн ойн дурсамжийн зүйлийг айл өрхөд тараасан байдал.                              ,

 Гурав.Багуудын нутаг дэвсгэрт байгаа “Шилдэг тохижилттой” Нийтийн болон хувийн орон сууц, гудамжнуудыг дараах үзүүлэлтээр шалгаруулна.

1.Нийтийн болон хувийн орон сууцны гадна пасадыг  засч сайжруулсан байх.

2.Орцны хаалга болон дотор давхарын бүх гэрэл бүрэн бүтэн ажилтай байх.

3.Нийтийн болон хувийн орон сууцны гадна дотор талд камержуулалт хийсэн байх.

4.Нийтийн болон хувийн орон сууцны барилга байшиндаа их болон урсгал засвар хийсэн байх. /өөрсдийн хөрөнгө хүчээ нэгтгэн/

5.Нийтийн болон хувийн орон сууцны гадна талбайд эргэн тойрны 50 метр газарт цэвэр орчин нөхцөл бүрдүүлсэн байх.

  1. Нийтийн болон хувийн орон сууцны гадна эзэмшил талбайд хүүхдийн тоглоомын болон оршин суугч иргэдийн алжаал тайлах талбай байгуулж тохижуулсан байх. /цэцгийн мандал,усан оргилуур, ногоон байгууламж, сүүдрэвч,машины зогсоол, дугуйн зогсоол, явган хүний зам, сандал, тоглоом суурилуулах гэх мэт бусад/

  7.Гэр хорооллын гудамжны өнгө үзэмжийг нэг загварт оруулж засч сайжруулсан байх./хашааг нэг өнгөөр зосдох, будах, хашааны хаалгыг нэг загвараар жигдэлсэн, хээ хуар тавих будах гэх мэт бусад /

            8.Гудамжны илүү дутуу догол, өнцгийг арилгаж нэг шугамд цэгцэлсэн байх.

          /хашаа нь гудамжаараа нэг шугаманд байх, өндрийн хэмжээ жигд байх/

            9.Гудамж хоорондын сул чөлөөтэй зайд цэвэр орчин бүрдсэн байх.

           10.Гудамжны 2 талын үзүүрт стандартын хаяг хадагдсан бүрэн бүтэн байх, тухайн гудамжны айл өрхийн хашааны хаяг бүрэн байх.

Дөрөв. “Шилдэг тохижилттой” Айл өрх, иргэнийг дараах үзүүлэлтээршалгаруулна.

  1. Өрх гэрийн орчин нөхцөлөө сайжруулах

2.Хашааны гадна, доторх ерөнхий үзэмж сайн, цэгцтэй байх./хашаанаас илүү гарсан доголсаравч, пин, нолийг цэгцлэх, хог хаягдал, малын өтөг бууцыг арилгасан байх гэх мэт/

          3.Өөрийн хашаандаа 3-аас доошгүй зориулалтын хогийн савтай байх, хог хаягдлаа ангилан ялгаж хаядаг зуршилтай болсон байх.

          4.Стандартын шаардлага хангасан ноль, муу усны цооногтой байх. /Гэрт 3-5.  хашаанд 120-150литрийн багтаамжтай цоорч гэмтээгүй, шингэн нэвчихээргүй, угааж цэвэрлэхэд хялбар, хуванцар, металл материалаар хийгдсэн, тагтай байх бөгөөд ялаа, мэрэгч, нохой, муур бусад амьтад орохгүйгээр хамгаалалт хийгдсэн/

           5.Багаас зохион байгуулсан олон нийтийг хамарсан ажилд идэвхтэй оролцсон байдал

           6.Зэргэлдээх айл өрхүүдтэйгээ хөршийн холбоо тогтоосон байдал

            7.Баянхонгор сумын дүрэмтэй танилцаж өөрчлөлт оруулахад санал, сэтгэгдэлээ илэрхийлсэн байдал.

             8.Хашаа болон сууцныхаа өнгө үзэмжийг сайжруулж эзэмшил болон өмчлөлийн газрынхаа 10-20 хувьд нь  ногоон байгууламж бий болгох.

             9.Хашааныхаа гадна талыг тэгшилж янзлан зосдож, том, бага хаалгаа хээ тавьж будсан байдал /Багаас гаргасан зөвлөмжийн дагуу/

            10.Дээрх ажлыг хийсэн айл өрх бүр Хотын 60 жилийн ойд хөрөнгө оруулалт хийсэн байна гэж дүгнэгдэх ба өөрсдийн идэвх санаачилгаар сумын ойд хөрөнгө оруулалт хийсэн байдлыг давхар авч үзнэ.

  1. Болзлыг дүгнэх журам

            1.Сумын Засаг даргын захирамжаар “Цэвэр орчин–Цэмцгэр Баянхонгор” болзолт уралдааныг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулна.

            2.Ажлын хэсэг нь болзолт уралдааныг эрчимжүүлэх, хэрэгжилтыг хангах, явц байдалтай танилцаж, заавар зөвлөмж, үүрэг чиглэл өгч зохион байгуулах үүрэг хүлээж ажиллана.

3.Дээр заагдсан уралдааны болзлыг богино хугацаанд хэрэгжүүлж үр дүнд хүрсэн, ногоон байгууламж бий болгосон, хоггүй цэвэр орчинг  бүрдүүлэн тохижилт хийж хотын соёлд нийцүүлэнажиллаж хамгийн өндөр оноо авсан  “Шилдэг тохижилттой”  “Аж ахуйн нэгж, албан байгууллага, хувийн хэвшлийн газар, баг, нийтийн болон хувийн орон сууц, гудамж, айл өрх, хувь хүнийг тус бүр байр эзлүүлэн шалгаруулна.

           4.Болзолт уралдааны ажлын тайланг үзүүлэлт бүрээр нь стандартын дагуу бичиж фото зургаар баримтжуулсан альбомны хамт 2017 оны 07 дугаар сарын 08- ны дотор сумын Засаг даргын Тамгын газарт албажуулан ирүүлнэ.

            5.Ирүүлсэн ажлын тайланг үндэслэн  сумын Засаг даргын захирамжаар томилогдсонажлын хэсэг газар дээр нь очиж нүдээр үзэж үзүүлэлт тус бүр дээр сурагч үнэлгээ өгч нийлбэр оноогоор байр эзлүүлэн дүгнэнэ.

5.Шагналын сан

Нэг.Шилдэг тохижилттой” Аж ахуйн нэгж албан байгууллага хувийн хэвшлийн бүх төрлийн үйлчилгээний байгууллага хамт олныг дараах байдлаар шагнаж урамшуулна.

  1. Нэгдүгээр байр               1          Цом   2.0 сая төгрөгөөр                                                                  2. Хоёрдугаар байр    1          Өргөмжлөл  1.0 сая төгрөгөөр                                                 3. Гуравдугаар байр 1          Өргөмжлөл 500.0  мянган төгрөгөөр                                                     4. Тусгай байр                         1         Өргөмжлөл 300.0 мянган төгрөгөөр

           Хоёр.Болзолт уралдааны үйл ажиллагааг чанартай зохион байгуулж хэрэгжүүлсэн Багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, бүртгэл мэдээллийн ажилтнуудыг дараах байдлаар шагнаж урамшуулна.

  1. Нэгдүгээр байр               1          Өргөмжлөл 500.0 мянган төгрөгөөр
  2. Хоёрдугаар байр            1          Өргөмжлөл 300.0 мянган төгрөгөөр
  3. Гуравдугаар байр          1          Өргөмжлөл 200.0 мянган төгрөгөөр
  4. Тусгай байр                     1          Өргөмжлөл 100.0 мянган төгрөгөөр

 

             Гурав.Уралдааны болзол хангасан “Шилдэг тохижилттой” Нийтийн болон хувийн орон сууц, гудамжнуудыг байр эзлүүлэн шагнана.

  1. Нэгдүгээр байр               1          Өргөмжлөл 800.0 мянган төгрөгөөр
  2. Хоёрдугаар байр            1          Өргөмжлөл 500.0 мянган төгрөгөөр
  3. Гуравдугаар байр          1          Өргөмжлөл 300.0 мянган төгрөгөөр

4.Тусгай байр                      1          Өргөмжлөл 200.0 мянган төгрөгөөр

Дөрөв.Уралдааны болзол хангасан “Шилдэг тохижилттой” айл өрх, иргэнийг шагнаж урамшуулна.

  1. Нэгдүгээр байр               1          Өргөмжлөл 400.0 мянган төгрөгөөр
  2. Хоёрдугаар байр            2          Өргөмжлөл 300.0 мянган төгрөгөөр
  3. Гуравдугаар байр          1          Өргөмжлөл 200.0 мянган төгрөгөөр
  4. Хотын соёлыг дээшлүүлэх, 60 жилийн ойн ажилд идэвх санаачилгатай ажилласан 30 хүртэлх албан хаагч, иргэдийг мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

“ЦЭВЭР ОРЧИН – ЦЭМЦГЭР БАЯНХОНГОРБОЛЗОЛТ

УРАЛДААНЫ ШАГНАЛЫН САНГИЙН НЭГДСЭН ТОВЧОО

 

2017 оны 06 дугаар сарын 06                                                                             Номгон

Дүгнэх үзүүлэлт Байр тоо Нэг бүр шагнал дүн Бүгд дүн
Өргөмж-лөл бусад

 

Мөнгөн шагнал

 

Аялуулах зардал
1 2 3 4 5 6 7 8
 

 

 

 

 

 

1

Шилдэг тохижилттой”Аж ахуйн нэгж албан байгууллага хувийн хэвшлийн бүх төрлийн үйлчилгээний байгууллага хамт олонг дараах байдлаар шагнаж урамшуулна. 1-р 1 50.0 цом 500.0 = 550.0
2-р 2 40.0 Өр 600.0 = 640.0
3-р 2 40.0 Өр 400.0 = 440.0
Т/б 3 60.0 Өр 300.0 = 360.0
 

 

 

 

Дүн

 

 

 

 

8

 

 

 

 

190.0

 

 

 

 

1800.0

 

 

 

 

=

 

 

 

 

1990.0

 

 

 

 

 

 

 

2

Багийн дунд зарласан шалгуур үзүүлэлтийн болзол хангаж ажилласан Багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, бүртгэл мэдээллийн ажилтан нарыг дараах байдлаар шагнаж урамшуулна 1-р 1 30.0 Аг 0000 И/хамба  байгаль нуур

3 хүн х 300.0=900.0

930.0
2-р 1 30.0 Мг 700.0 = 730.0
3-р 1 20.0 Өр 0000 Ш/3 хоног 3 хүн х 40,5=364,5 384.5
Т/б 2 40.0 Өр 100.0 = 140.0
 

 

ДҮН

 

 

5

 

 

120.0

 

 

800.0

 

 

1264.5

 

 

2184,5

 

 

 

 

 

3

Бүх багуудын нутаг дэвсгэрт байгаа уралдааны болзол хангасан“Шилдэг тохижилттой”Нийтийн болон хувийн орон сууц,

гудамжнуудыг байр эзлүүлэн энэ ажилд идэвхитэй оролцсон баг хамт олныг шагнана.

1-р 2 40.0 Өр 1000.0 = 1040.0
2-р 2 40.0 Өр 400.0 = 440.0
3-р 3 60.0 Өр 300.0 = 360.0
Т/б 3 60.0 Өр 150.0 = 210.0
 

 

 

Дүн

 

 

 

10

 

 

 

200.0

 

 

 

1850.0

 

 

 

=

 

 

 

2050.0

 

 

 

4

Уралдааны болзол хангасан“Шилдэгтохижилттой”айл өрх, иргэнийг шагнаж урамшуулна. 1-р 2 40.0 Өр 200.0 И/хамба байгаль нуур аялуулах 4 хүн х 300,0=1200,0 840.0
2-р 2 40.0 Өр 200.0 840.0
3-р 1 20.0 өр 100.0 = 120.0
Т/б 10 200.0 Өр 500.0 = 700.0
Дүн 15 300.0 өр 1000.0 1200.0 2500.0
 

5

Идэвхи санаачлагатай ажилласан иргэд шагнах    

50

 

Дурсгалын зүйл 275.5

 

1000.0

 

=

 

1275.5

  БҮГД ДҮН   88 1085.5 6450.0 2464.5

10.000.000.0

 

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0