"Спортлог өдөрлөг" боллоо

        Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тушаалаар ажлын хэсэг гарч, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нийгмийн хөгжлийн хорооны нэрэмжит “СПОРТ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа.
           Жил бүр уламжлал болгон Нийгмийн хөгжлийн хорооноос зохион байгуулах уг өдөрлөг нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнуудын авъяас чадвар, бие бялдарыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
       “СПОРТ ӨДӨРЛӨГ”-т аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч М.Мөнхбат ахлагчтай баг 1 дүгээр байр, төлөөлөгч Ж.Алтанцэцэг ахлагчтай баг 2 дугаар байр, төлөөлөгч Н.Шагдарсүрэн ахлагчтай баг 3 дугаар байр тус тус эзэлжээ.
                                                                      Ц.Мөнхзул

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0