Аймгийн эрүүл мэндийн байгууллагууд түргэн тусламжийн таван автомашинтай боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир нар аймгийн удирдлагуудтай хамтран Баянхонгор аймгийн эрүүл мэндийн байгууллагуудыг түргэн тусламжийн автомашинаар хангах санаачилга, зорилт дэвшүүлж, санхүүжилтийг нь 2017-2020 оны төсөвт суулган хэрэгжүүлж байгаа билээ. Тэдгээрийн нэг хэсэг болох 5 ширхэг УАЗ пургон автомашиныг аймгийн нэгдсэн эмнэлэг болон Хүрээмарал, Баян-Өндөр, Баянбулаг, Эрдэнэцогт сумын эрүүл мэндийн төвүүдэд өнөөдөр /2020.05.22/ хүлээлгэн өглөө.

Автомашинуудыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, мөн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн нар гардуулав.

Эх сурвалж: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0