10 жил ярьсан аймгийн дулааны станцын ажил удахгүй эхлэнэ

        10 жил яригдсан дулааны станцын барилгын ажил тун удахгүй эхлэнээ. Дулааны станц баригдсанаар аймгийн иргэдийн амьдрах орчин сайжирна, агаарын бохирдол буурна, ажлын байр нэмэгдэнэ мөн жилийн туршид хэрэгцээний халуун усаар тасралтгүй хангагдах нөхцөл боломжууд бүрдэх юм.

БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, МУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хэрэгжих 10 аймгийн төвийн дулааны станц барих төслийн нээлт боллоо.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дулааны станцын барилга ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил нь зарлагдсан байгаа юм. Гүйцэтгэлийг Солонгосын компани хийнэ.

Эх сурвалж: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0