Баянхонгор аймгийн 20 сумын малын эмч нарыг бүрэн унаажуулав

       Монгол орны бэлчээрийн мал аж ахуйг эрүүл байлгах эрхэм зорилго хүлээсэн малын эмч нараа Монгол улсын Засгийн газар аймаг орон нутгаас анхаарч тэднийг дэмжин ажиллаж байна.

Өнөөдөр Баянхонгор аймгийн 20 сумын малын эмч нар ажил үйлчилгээндээ ашиглах туулах чадвар сайтай дохиололын систем бүхий мотоцикльтой болж байна. Аймгийн Засаг дарга Г.Батжаргал малын гоц халдварт өвчингүй улсдаа цор ганц эрүүл бүс нутаг статусаа өдийг хүртэл амжилттай хамгаалан ажилласан бүх малын эмч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлээд алд цэнхэр хадгийн хамт түлхүүрийг гардууллаа.

Мотоциклийг дагалдуулан жолоочийн аюулгүй байдлыг харгалзан хамгаалалтын малгай зэргийг олгож байгаа юм.

Тун саяхан хөдөө орон нутагт ажиллаж буй малын эмч нарынхаа ажиллах боломжийг хангаж иж бүрэн компьютерээр малын эмч нараа хангаж өгсөн бол энэ удаад ийнхүү иж бүрэн унаажуулж өглөө.

Эх сурвалж: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0