Аймагт 5000 орчим хүүхдийн сурах сургууль, 1800 гаруй хүүхдийн цэцэрлэгийг шинээр бариж байгуулж байна

        Баянхонгор аймаг 2020 оныг ХҮҮХЭД ХАМГААЛАЛД ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРЭГ ОРОЛЦООГ ХАНГАХ НЬ жил болгон зарласан. Хүүхэд хамгааллын чиглэлээр нилээдгүй ажил хийгдсэний нэг нь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч аймгийн төв, хөдөө сумдын сургуулийн 00, ариун цэврийн байгууламжийн нөхцлийг сайжруулж, орчин үеийн шийдлээр засварлан тохижуулсан нь хүүхдийн ая тухтай орчин нөхцөлд сурч хөгжих амьдрахад дорвитой өөрчлөлт бий болгоод буйг Засаг дарга Г.Батжаргал онцлов.

Мөн эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан тав тухтай орчинд сурах нөхцөл хүүхэд багачуудад бүрдүүлж өгч байгаа тухай ярилаа.

2019 онд Цоо шинэхэн хүүхдийн эмнэлэгтэй болсон бол 2017-2020 оны хооронд Баянхонгор аймгийн хэмжээнд 5000 орчим хүүхдийн сурах нөхцлийг шинэ түвшинд аваачиж шинэ сургуулиуд баригдаж эхэлсэн. 1500 гаруй хүүхдийн цэцэрлэг байгуулагдсан. Энэ бүх ажлууд аймаг орон нутгаас УИХ-д сонгогдсон гишүүд, орон нутгийн удирдлага, иргэдийн хамтын хичээл зүтгэлийн үр дүн юм. Ямартай ч Баянхонгор аймаг хүүхдийн эрүүл мэнд болоод хөгжил, хамгаалалруу хандсан хөрөнгө томоохон оруулалтуудын ажлуудыг шат дараатайгаар хийж хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0